Мод тарьж, услах түр ажлын байр гаргажээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-05-26 12:08:31
Архангай /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын ЗДТГ-аас "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд "Ногоон ажлын байр" дэд хөтөлбөрийг суманд хэрэгжүүлж эхэлжээ. 
Сумын Засаг даргын Тамгын газраас мод тарьж, услах ажилд 6 иргэнийг 15 хоногийн хугацаатай түр ажлын байраар хангаад байна. Иргэн С.Батмөнх, Б.Баттуяа, Д.Дагмидмаа, С.Хажидмаа, И.Дашдаваа, Г.Цэрэнханд нарыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас цалинжуулж, байгаль хамгаалагч Ч.Цэрэннадмид удирдан ажиллуулж байгаа аж.
Сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Батцэцэг: Жил бүр нийтийг хамарсан ажил явуулж, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж ирсэн. Цаашдаа наадмын талбайг засч тохижуулах болон хорооллуудын хашааны хаалгыг нэгдсэн журмаар цоохорлох гэх мэт орон нутгийн ажлуудыг хийнэ. Мөн 5 дугаар сарын 30-нд "Хөдөлмөрийн яармаг-2022" үзэсгэлэн худалдааг сумандаа зохион байгуулна гэв.
Дээрх хөтөлбөрийг дэмжиж, "Орхон голыг хамгаалах хөдөлгөөн" төрийн бус байгууллагынхан 80ш хайлаас модыг Засаг даргын Тамгын газарт өгөхийн зэрэгцээ тарилцаж хамтран ажилласан тухай мэдээллийг Архангай медиа группын Цэнхэр сум дахь сурвалжлагч Х.Энхмандал мэдээллээ.
Холбоотой мэдээ