Лондоны халдлагын үеэр амь үрэгдсэн эмэгтэй Флоридагийн профессорын эхнэр байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /Sputnik/. Лондон хотод өчигдөр болсон халдлагын улмаас амь үрэгдсэн эмэгтэй нь АНУ-ыг иргэн бөгөөд Флоридагийн их сургуулийн профессор Ричард Вагнерын эхнэр Дарлин Хортон ажээ.
Өчигдөр өглөө хутгаар зэвсэглэсэн, 19 настай залуу Их Британийн нийслэлд нэг хүнийг хөнөөж, таван хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм. Сэжигтнийг Лондоны цагдаа нар шуурхай баривчилсан билээ.
Флоридагийн их сургуулийн твиттер хуудсанд “профессор Вагнер болон түүний эхнэр Лондон хотод байсан. Профессор зуны сургалтын хөтөлбөрт хамрагдагсдад багшилж байсан” гэжээ.
Тэд халдлага болсон өдөр Флорида муж улс руу буцахаар төлөвлөж байсан гэнэ.
Г.Доржханд