Чуулга уулзалтад 400 гаруй энхийг сахиулагч эмэгтэй оролцож байна

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2022-05-27 10:14:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ.


Энэ үеэр НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг сурталчилсан гэрэл зургийн үзэсгэлэн болон Монгол цэргийн музейн үзэсгэлэнг дэлгэж байна.

Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын төгсгөлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын урлагийн байгууллагын хамтарсан тоглолт болох юм. 

Чуулга уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй энхийг сахиулагч эмэгтэй оролцож байна.




Холбоотой мэдээ