БНСУ-ын арми БНАСАУ-ын цөмийн туршилттай холбоотой байгууламж, бүс нутагт анхаарал хандуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-30 17:26:14

СӨҮЛ. /Yonhap/. Удахгүй болох Умард Солонгосын цөмийн туршилтын талаар  Өмнөд Солонгосын арми даваа гарагт мэдэгдэхдээ, “Өмнөд Солонгосын арми АНУ-тай хийх нягт хамтын ажиллагаанд тулгуурлан Умард Солонгосын цөмийн туршилттай холбоотой байгууламж, бүс нутгийг анхааралтай ажиглаж байна. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд байна” гэв.


Гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон АНУ-ын шинжээчид 30-ны өдөр болох АНУ-ын “Дурсгалын өдөр”-ийн богино хэмжээний амралтын үеэр Умард Солонгос цөмийн туршилт хийж магадгүй хэмээн таамагласан.


Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага БНАСАУ-ын Пунгери цөмийн туршилтын талбайн засварын ажил дууссаг гэж дүгнэсэн бөгөөд БНАСАУ хэмжилтийн төхөөрөмж болон газрын хяналтын станцын хооронд кабель тавьж байгаа эсэхийг анхааралтай ажиглаж байгаа аж.


Умард Солонгос улс энэ онд зургаан удаа тив алгасагч баллистик пуужингийн түвшний зэвсгийг туршсан нөхцөл байдалтай байгаа ба хэрвээ дахин тив алгасагч баллистик пуужин эсвэл цөмийн зэвсгийн туршилт хийвэл АНУ БНСУ-д стратегийн зэвсгийг байрлуулах талаар идэвхтэй хэлэлцэж магадгүй хэмээн ажиглагчид дүгнэж байна.


Гэсэн хэдий ч АНУ, БНСУ-ын талууд зэвсгийн төрөл зэрэг нарийн зүйлийг хараахан шийдээгүй байгаа гэх мэдээлэл байгаа юм.


Хоёр тал Умард Солонгосын өдөөн хатгалга, үйл ажиллагааны шинж чанар зэргийг харгалзан хариу арга хэмжээ авах боломжтой.   

Холбоотой мэдээ