Сурагчдын XIX олимпод амжилттай оролцсон тамирчидтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2022-05-30 17:37:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сурагчдын XIX олимпийн наадам болох “Гимназиад-2022”-т Монгол Улс анх удаа оролцож, жүдо бөхийн 57 кг-ийн жинд Д.Номин барилдаж, хүрэл медаль хүртсэн. Жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон баг тамирчдыг БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Сурагчдын олимпт 69 орны 3400 тамирчин спортын 20 төрөлд өрсөлдсөн юм. БШУ-ы дэд сайд энэхүү тэмцээнд оролцсон тамирчдад баяр хүргэж, цаашдынх нь хичээл сурлага, спортод нь өндөр амжилт хүслээ. Мөн сурагчдыг спортын бэлтгэл хийхийн зэрэгцээ хичээл номоо орхигдуулж болохгүйг хэлсэн юм.


Монголын сургуулийн спортын холбооны зүгээс Монголын сурагчдын спортын наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа дуулгалаа. 

Холбоотой мэдээ