Францын бааранд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-06 11:35:55

РАУН. /ВВС/. Францын хойд нутгийн Раун хотын шөнийн цэнгээний газарт төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр гал гарсны улмаас 18-25 насны 13 хүн амиа алдаж, зургаан хүн бэртэж гэмтжээ.

Өчигдөр шөнө дунд “Cuba Libre” баарны хонгилын өрөөнөөс гал гарч эхэлсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Бернар Казнев мэдэгдлээ.

50 гаруй гал сөнөөгч галыг унтраасан байна.

Галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ