Үерийн үеэр 10 шахам машин хөвжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-06 13:47:06

      Өчигдөр Баянхонгор аймгийн төвд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болжээ.

Тодруулбал, Баянхонгор сумын зүүн урд хэсэг буюу Хөх толгой, Есөн Эрдэнэ зах орчмоор, зарим хэсэгтээ 60 см хүртэл үерлэж, 10 шахам тэрэг хөвж, зарим айлуудын гэр, хашаа урсчээ. Золоор хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

Түүнчлэн орон сууцнуудын доод давхар буюу подволын хэсгүүд усанд автсан бөгөөд ус соруулах ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Аймгийн ОБГ-т ус соруулах машин техник байхгүй учир “Чандмань” ХХК-ийн бохир соруулагч машин ажиллаж байгаа аж.

Мөн хугацаанд аймгийн Онцгой байдлын хэлтэст 30 гаруй дуудлага ирсэн бөгөөд үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ хараахан тодорхойгүй байна.

 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ