ӨНӨӨДӨР: ОХУ-ын Красноярск мужийн бизнесийн төлөөлөл оролцсон “Бизнес форум” болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 8-д болох үйл явдлын тойм:
10.00 цагт “Туушин” зочид буудалд ОХУ-ын Красноярск мужийн
бизнесийн төлөөлөл
оролцсон “Бизнес
форум” болно.
11:00 цагт: Гандантэгчэнлин хийдэд БНЭУ-аас Бурхан Багшийн Их Дүйчэн өдрөөр
Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл (чандар)-ыг Монгол Улсад залж байгаатай
холбогдуулан мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай. Утас: 88048481, 99113764.
11:30 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Монголын тээвэр зуучлагчдын
нэгдсэн холбоо” ТББ-аас “Монгол Улсын улс хоорондын импортын ачаа тээврийн
цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар дахь чингэлгийн бөөгнөрөл ба тулгамдсан
асуудал болон нэмэлт зардлын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат
тамирчин Э.Цэндбаатар нар өндөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлнэ.
12:30 цагт: Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дахь
дахин төлөвлөлтийн барилгын давхрыг нэмж хууль бусаар зөвшөөрөл олгосонтой холбогдуулан оршин
суугчид нь суулт хийж, төв замыг хаах болсон талаар мэдээлнэ.
13:00 цагт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, намын жагсаалтаар
УИХ-ын гишүүнийг сонгохоор санаархаж буйг эсэргүүцсэн иргэд хэвлэлийн бага хийнэ.
14:00 цагт: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг
сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтэд
УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу
хяналт шинжилгээ хийсэн тайлангийн хүрээнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын
хорооны гишүүд АТГ-т
ажиллана.
15:00
цагт: Улаанбаатар дахь “Русский
дом”-ийн хэвлэл
мэдээллийн “Байкал” төвд Красноярск мужийн Амбан захирагч
А.В.Уссын оролцсон хэвлэлийн хурал болно.
Төрийн ордонд:
Засгийн газрын ээлжит
хуралдаан болно.
УИХ-ын байнгын хороод,
ажлын хэсгүүд хуралдана.