Өнгөрсөн долоо хоногт коронавирусний 15 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-09 09:05:03

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт коронавирусний 15 тохиолдол бүртгэгджээ. Үүний зургаан тохиолдол нь нийслэлээс ирсэн, дөрөв нь гэр бүлийн, үлдсэн нь эх үүсвэр тодорхойгүй гэж Халдвартын тасгаас мэдээллээ.

Тохиолдлуудын дийлэнх нь бүлэглэсэн, голомтот халдвар байгаа учир хот хүрээ явах, олон хүн бөөгнөрсөн газраар зорчихдоо амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, зай барихыг анхааруулсаар байгаа юм. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасагт өөр өвчин хавсарсан гурван иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

Гадны орон руу зорчихоос бусад тохиолдолд шинж тэмдгийн асуумж харгалзан коронавирусний шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа аж. Вакцины дархлаа суларч эхэлж байгаа учир иргэд өөрийн хүсэлтээр дархлаажуулалтад хамрагдаж болно гэв. Түүнчлэн хил гааль нээлттэй, гаднын орон руу зорчих хөдөлгөөн их байгаа учир шинэ төрлийн мутациар халдварлах эрсдэлтэйг ч анхааруулж байна. 

Холбоотой мэдээ