Уул уурхайн салбарын жендэрийн байдлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-06-10 16:40:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн салбарт хүний эрхийг хангаснаар энэ салбарт ажилчин ажилтнуудын ажиллах нөхцөл байдлыг тодорхойлж байна. Энэхүү үйл ажиллагааг “Эрдэс баялгийн салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалт хөтөлбөр”-ийн хүрээнд хийж буйг өнөөдөр “Новотел” зочид буудал болсон “Мэдлэгийн цахим шилжилт ба Хүний эрх, жендэрийн цахим сургалт”-ын нээлт дээр танилцууллаа.




Хувь хүний итгэл үнэмшил, сэтгэлгээ, зан үйл, дадал зуршлаар дамжуулан салбарын ажилтнуудын харилцаа, хандлагыг бүрэн өөрчлөх боломжтойг оролцогч нар хөндөж байлаа. “Мэдлэгийн цахим шилжилт ба Хүний эрх, жендэрийн цахим сургалт”-ыг “Эрдэс баялгийн салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалт хөтөлбөр”-ийн хүрээнд салбарын хэмжээнд танилцуулах зорилгоор УУХҮЯ хамтран зохион байгуулж байна. Мөн “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр-II”-өөр хэрэгжүүлж байна.




Эрдэс баялгийн салбарт оршиж буй ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамт, сэтгэцийн эмгэг гэх мэт хүний эрхийн ноцтой зөрчлийг хэрхэн, яаж шийдэх боломжтойг хувь хүний сэтгэл зүйд тулгуурлан гарган ирж буйг танилцууллаа. Танилцуулгыг МУИС-ийн сургалт удирдлагын системд (mooc.num.edu.mn) байршуулж байгаагаар энэ нь олон нийтэд зориулсан анхны сургалт болж байна.




Бүрэн цахим, интерактив хэлбэрээр хийж буй сургалтад эрдэс баялгийн салбарынхан нээлттэй хамрагдана гэдгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал тодотголоо. Салбарын ажилтнуудын итгэл үнэмшлийг өөрчлөөд зогсохгүй, суралцах зан үйлийг нь судлах боломжтойгоороо сургалт удирдлагын систем давуу талтайг онцолж байна

Манай улсад эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээг 2017 онд хийжээ. 

Холбоотой мэдээ