ЕХ-ны комисс сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин худалдан авахаар шийдвэрлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
АМСТЕРДАМ. /Reuters/. Европын Холбооны комисс мягмар гарагт Данийн биотехнологийн "Bavarian Nordic" үйлдвэртэй сармагчны цэцэг өвчний эсрэг 110 мянга орчим вакцин худалдан авах хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Энэхүү хэлэлцээр нь ЕХ-ны төсвөөр вакцин худалдан авахад зарцуулж байгаа анхны тохиолдол болж байгаа бөгөөд ЕХ-ны гишүүн орнууд болох Норвег, Исланд улс руу яаралтай илгээхээр төлөвлөсөн гэж мэдэгдэв.
Энэ оны тавдугаар сарын 18-наас хойш ЕХ-ны 19 оронд сармагчны цэцэг өвчний 900 орчим тохиолдол бүртгэгдээд байна.