ЕБС-уудад "Дижитал кабинет" байгууллаа

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-20 17:06:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор сумын Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Согоо сейко, Гэгээн сумади, Өлзийт, Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант сумдын Ерөнхий боловсрол сургуульд орчин үеийн "Дижитал кабинет" байгуулан тоног төхөөрөмжөөр хангалаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт /2020-2024 он/ Хүн бүрт чанартай боловсрол эзэмшүүлэн, боловсролын чанарын үнэлгээг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 

"Дижитал кабинет"-уудыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Наранбаяраар ахлуулсан ажлын баг сургуулийн өмч хамгаалах зөвлөлтэй хамтран хүлээн авчээ. Кабинет бүрт ухаалаг самбар 1, ухаалаг камер 1, таблет /бага оврын компьютер/ 25, сурагчдын ширээ сандал 25, таблет цэнэглэгч шкаф 1, багшийн ширээ сандал  1 ком, антен /рүүтер/ 1, документ камер 1, ухаалаг микрофон 1 ширхэгийг тус тус нийлүүлсэн байна.

Энэхүү кабинетыг байгуулснаар багш бүр цахим орчинд сургалтаа зохион байгуулах, сурагчдын суралцах боломж хил хязгааргүй болох  нөхцөл бүрдэж, сурлагын хоцрогдлыг нөхөх,  арилгах  боломж  бий болох юм.

Холбоотой мэдээ