ӨНӨӨДӨР: "Монгол-Вьетнамын бизнес форум" болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 22-нд болох үйл явдлын тойм:
9.40 цагт Сүхбаатарын талбайд иргэн Ж.Мөрөндэлгэр "Нэг сэтгэл-21 аймаг" хүмүүнлэгийн аян өрнүүлж, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлахаар хөдөлнө.
10.00 цагт Техник технологийн политехник коллежид БШУЯ, ХНХЯ хамтран хэрэгжүүлж байгаа Монголын мэргэжлийн боловсролын салбарт анх удаа онол, дадлага эзэмшсэн магистр багш бэлтгэх хөтөлбөрийн нээлт болно.
10.30 цагт Монголбанкны Г байранд Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болно. Утас: 88033696
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнөөс “Үндэсний гашуудлын өдөр хоёр дахь жилдээ” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
12.00 цагт Сүхбаатарын талбайд иргэн Г.Ган-Очир авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 90080559
13.30 цагт МҮХАҮТ-д "Монгол-Вьетнамын бизнес форум" болно.
15.00 цагт МУИС-ийн Номын санд доктор Роберт Зубрины Ангараг гарагийн талаар баримт, нотолгоо, судалгаанд үндэслэн бичсэн “The Case for Mars” номын нээлт болно.
17.00 цагт "Гэрэгэ тауэр"-т "Код бичих охидын хөтөлбөр"-ийн нээлт болно. Утас: 94999598
20.00 цагт Богд хааны ордон музейд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал нарын "H.M HOME" үзэсгэлэнгийн нээлт болно.