Индонезийн төмөр замын сүүлийн хонгилын барилгын ажил дуусжээ

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-23 11:59:31

ЖАКАРТА. /China Daily/. Индонезийн нийслэл Жакарта болон Бандунг хотуудыг холбосон хурдны галт тэрэгний төмөр замын сүүлийн буюу 13 дахь хонгилыг мягмар гарагт барьж дуусгасан гэж Хятадын төрийн өмчит төмөр замын группээс мэдэгдлээ.


Сүүлийн хонгил нь 1052 метр урт, 53.6 метрийн гүнд байрладаг нь төслийн хамгийн чухал бүтээн байгуулалтын хэсгүүдийн нэг болжээ.


Хурдны галт тэрэгний төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2018 онд эхэлсэн бөгөөд ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.


Хятадын технологиор баригдсан уг төмөр замаар цагт 350 км хүртэл хурдлах чадвартай хурдны галт тэрэгнүүд зорчсоноор Жакарта болон Бандунг хот хооронд зорчих хугацааг 3 цаг байсныг 40 минут болгон бууруулах юм.

Холбоотой мэдээ