2022 оны ЭЕШ орон даяар эхэллээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-06-23 09:46:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ.

 

Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Энэ жилийн шалгалтад нийт 36 425 хүн оролцоно. Тэдний 29 000 гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7000 гаруй нь өмнөх жилүүдийн төгсөгч байна. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 14 211 төгсөгчөөс 13 533 суралцагч монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж, 13 530 нь шалгалтад тэнцжээ.


Нийслэлд 22 байршилд ЭЕШ-ын төв ажиллаж байгаа бөгөөд үүнд нийт 15 700 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.

 


Холбоотой мэдээ