Афганистаны газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриалав

ДЭЛХИЙД | Байгаль орчин
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-23 11:35:52

ЖЕНЕВ. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш лхагва гарагт Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас эрсэдсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд, олон улсын хамтын нийгэмлэгийг Афганистаны гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриаллаа.


Тэрбээр хэлэхдээ,   НҮБ-ын Афганистан дахь салбар газар хөдлөлтийн улмаас үүссэн хүмүүнлэгийн хэрэгцээг үнэлж, анхан шатны тусламж үзүүлэх ажилдаа ороод байна гэв.


Лхагва гарагт Афганистаны зүүн хэсэгт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.


АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Пакистаны хилийн ойролцоох Хост хотоос баруун өмнөд зүгт 44 км-ийн зайд байсан ба голомтын гүн нь 51 км-т хүрчээ.


Газар хөдлөлт, хөрсний гулгалтаас болж 1500 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.   

Холбоотой мэдээ