“Тэрбум мод”: Богд уулын 50 байршилд ойжуулж, цэцэрлэгжүүлнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2022-06-23 17:00:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс дахь мод үржүүлгийн газрууд жилд 15 сая орчим тарьц, суулгац нийлүүлдэг статистик тоо байна.


“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээний зорилтод хүргэхийн тулд энэ чиглэлийн ААН-үүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, жилд багадаа 100-150 сая тарьц, суулгац нийлүүлэх хэрэгтэй тооцоо судалгаа гарчээ. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ 57 ААН-тай мод үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Эдгээр ААН Богд уулын дархан цаазат газар орчимд мод үржүүлэх юм. Салбарын яамнаас газрыг шийдэж, санхүүжилтийг зохицуулах аж. Монголын Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо дээрх үйл ажиллагаанд оролцож, төрийн холбогдох захиргааны байгуулагатай хамтран ажиллах юм. 

"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд БОАЖЯ мод үржүүлгээр 57 ААН-тай хамтран ажиллахаар болов.


Дээрх холбооноос нэгд, Богдхан уулын экосистем, биологийн олон янз байдлын хамгаалжнөгөө талаар дотоодын аялал жуулчлал, амралт зугаалгын бүсийг хөгжүүлэхэд чухал санаачлага эхлүүлж буйг талархан хүлээн авч, мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран 50 гаруй байршилд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх судалгааг эхлүүлээд байна. Богдхан уулын хамгаалалтын бүсэд мод тарьж, нөхөн сэргээх ажилд нийслэлийн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигладаг ААН-үүд мөн хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна. 

Холбоотой мэдээ