Финланд, Шведийн удирдагчид НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө Туркийн Ерөнхийлөгчтэй уулзана

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-28 17:13:32

АНКАРА. /Zaobao/. Финланд, Швед улсуудын удирдагчид НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө буюу мягмар гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай НАТО-д элсэх асуудлаар хэлэлцээ хийнэ.


Финландын Ерөнхийлөгчийн Тамгын газар 27-ны өдөр мэдээлэхдээ, тус улсын Ерөнхийлөгч 28-нд Шведийн Ерөнхий сайд, Туркийн Ерөнхийлөгч, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзана гэжээ.


Швед, Финланд улсууд нь өнгөрсөн 5 дугаар сард НАТО-д элсэх өргөдлөө албан ёсоор өгсөн ч тус байгууллагын гишүүн Турк улс эсэргүүцсэн юм.


Туркийн тал дээрх хоёр улсуудад хандаж Курдийн Ажилчны нам, Сирийн Курдууд, “Өөрийгөө хамгаалагч зэвсэгт ардын отряд”, Гюленийн хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг удаа дараа анхааруулсан.


НАТО-гийн дүрмийн дагуу шинээр гишүүн элсүүлэхэд тус байгууллагын 30 гишүүн санал нэгтэйгээр зөвшөөрөх шаардлагатай байдаг.     

Холбоотой мэдээ