Тунисийн эргээс 108 хууль бус цагаачийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-30 11:43:30

ТУНИС. /CGTN/. Тунисын эргийн хамгаалалтын албаныхан 108 хууль бус цагаачийг аварч, таван хүний цогцсыг эргээс гаргаж авсан гэж тус улсын Үндэсний гвардаас лхагва гарагт мэдээлжээ. 


Үндэсний гвардын хэвлэлийн төлөөлөгч Хусемеддин Жбаблигийн мэдээлснээр, аврах ажиллагаа мягмар гаргийн орой зүүн төв эргийн ойролцоо явагдсан байна. 


Аврагдсан хууль бус цагаачид Италийн эрэг рүү явж байсан бөгөөд тэдгээрийн дотор Африкийн 104 цагаач байжээ. 


Тунисын Эдийн засаг, нийгмийн форумаас гаргасан судалгаагаар энэ оны эхний таван сарын байдлаар хоёр мянга гаруй хууль бус цагаач Италийн эрэгт хүрсэн байна. 


Тунис нь Европ руу хууль бус сувгаар нэвтрэх гол цэгүүдийн нэг тул жил бүр олон мянган цагаач Газрын дундад тэнгисийг гатлахыг оролддог гэж "CGTN" телевиз мэдээлжээ

Холбоотой мэдээ