ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Могойн арлаас цэргээ татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-01 09:37:29

МОСКВА. /interfax/. ОХУ Украинаас үр тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлоход саад учруулаагүй болохыг харуулахын тулд Могойн арлаас цэргүүдээ татлаа гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэв.


Конашенков пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын хэлэхдээ, "ОХУ-ын Зэвсэгт хүчин сайн дурын алхам болгон Могойн арал дээр гүйцэтгэх үүрэг даалгавраа дуусгаж, тэнд байрлаж байсан гарнизоныг зургаадугаар сарын 30-нд татан авлаа" гэжээ.


"Ингэснээр Украины нутаг дэвсгэрээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хүмүүнлэгийн коридор зохион байгуулах НҮБ-ын хүчин чармайлтад ОХУ саад болоогүй гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэгт харуулж буй юм" гэж тэрбээр хэлсэн байна. 


Энэ шийдвэр нь “ОХУ Хар тэнгисийн баруун хойд хэсгийг бүхэлд нь хянаж байгаатай холбоотойгоор үр тариа экспортлох боломжгүй байна гэх мэдэгдлийг хийж, айсуй хүнсний хямралын сэдвээр тоглолт хийх боломжийг Киевт олгохгүй” гэж Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хэлжээ.
Холбоотой мэдээ