Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны тамирчид Бахрайны Манама хотноо хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-02 12:31:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 7 дугаар сарын 2-10-нд Бахрайны Манама хотод болно.


Тус тэмцээний чөлөөт бөхийн төрөлд оролцох Монголын багийн түрүүч Бахрайныг зориод байгаа бөгөөд дасгалжуулагчаар ОУХМ П.Сумъяа, Л.Энхбаяр, Б.Идэрсайхан, спортын мастер Ё.Батдархан, Д.Гал-Эрдэнэ, Б.Өсөхбаяр, У.Оюунбаяр нар ажиллана.



Азийн аваргад барилдах Монголын баг тамирчид:


U15 насны ангилал:


Хөвгүүдийн 38 кг: Б.Анартулга (Дархан-Эрхэт Майнинг)

41 кг: У.Буянхишиг (Дархан-Эрхэт Майнинг)

44 кг: А.Мөнхтөгс (Орхон, Ирээдүйн одод)

48 кг: М.Аманбек (Дархан-Эрхэт Майнинг)

57 кг: М.Сумъяабазар (Дархан Эрхэт Майнинг)

62 кг: Д.Шинэхүү (Дорноговь)

68 кг: Г.Анхбаяр (Хөвсгөл)

75 кг: Э.Бямбадорж (Орхон, Ирээдүйн одод)

85 кг: Б.Нямдорж (Завхан)


Охидын 42 кг: Б.Мөнхцэцэг (Дорноговь)

46 кг: Г.Сарнай (Баянзүрх дүүрэг)

50 кг: Б.Ариунзул (Төгс)

54 кг: Ү.Мягмарбаяр (Хөвсгөл)

62 кг: Ү.Мөнгөнчимэг (Төв)




U20 насны ангилал:


Эрэгтэйчүүдийн 57 кг: Л.Мөнх-Од (Төв)


61 кг-д Э.Энхболд (Төв)

65 кг: П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

70 кг: Т.Баатарцогт (Хасу-Мегастарс)

74 кг: Б.Батбаяр (Хасу-Мегастарс)

79 кг: Т.Дэмчигдорж (Их Монголын хүчтэн)

86 кг: Н.Батбилгүүн (Төв)

92 кг: Б.Ган-Эрдэнэ (Төв)




Эмэгтэйчүүдийн 50 кг: Э.Золжаргал (Төв)


53 кг: Э.Буман-Аюуш (Баянхонгор)

55 кг: Б.Хишигсүрэн (Баянхонгор)

62 кг: Б.Хоролгарав (Спортын төв сургууль)

65 кг: А.Даваажаргал (Налайх, Голомт)

76 кг: М.Марал (Хасу-Мегастарс)

Холбоотой мэдээ