Төслийн зохицуулагч нарыг чадавхжуулах сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-07-05 16:07:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-т“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 3 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.


Сургалтаар бүсийн төвийн зохицуулагчид, төслийн Ажлын багийн гишүүдэд өртөх байдлын мэдээллийн сантай ажиллах, мэдээллийн сангаас тайлангийн мэдээлэл боловсруулах, тайлан бэлтгэх чадавхыг сайжруулах цаашлаад Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжилтнүүдэд мэдээллийн сантай ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.


Монгол Улсын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хууль эрх зүй, бодлого, институцын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ОБЕГ-т хэрэгжүүлж байгаа билээ.


Тус техникийн туслалцааны төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг боловсруулах, гамшгийн эрсдэлийн санхжүүжилт, даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох яам, агентлаг, аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгж, олон нийтийн гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ