ГОВЬ-АЛТАЙ: Үндэсний сурын харваанд 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-10 16:13:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. 


Тодруулбал, баяр наадмын хүүхдийн харваанд эмэгтэй 24, эрэгтэй 14, бага насны 10 хүүхэд, насанд хүрэгчдийн төрөлд Дэлгэр, Дарив, Эрдэнэ, Халиун, Шарга, Есөнбулаг сумуудаас 74 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. 

Үндэсний сурын харвааны нээлтэд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар оролцож, харваачдад баяр наадмын мэнд хүргэн, сум мэргэн байхыг ерөөлөө. Энэ үеэр Хантайшир зурхайн тэргүүн, аймгийн тод харваач Б.Банзрагчид төрийн дээд Алтан гадас одон гардууллаа.


Холбоотой мэдээ