ГОВЬ-АЛТАЙ: Д.Ганцоож түрүүлж Аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-11 18:59:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнөө жилийн аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Аймгийн заан Д.Ганцоож түрүүлж Аймгийн арслан цол хүртлээ.


Хүннү гүрний 2231, Их Монгол улсын 816, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101, Засагт хан аймгийн 464, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх барилдсанаас Дэлгэр сумын харьяат Аймгийн заан Д.Ганцоож түрүүлж Аймгийн арслан цолны болзол хангав.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Аймгийн начин Д.Баатархүү үзүүрлэж Аймгийн заан цол хүртсэн бол Тонхил сумын харьяат Аймгийн нэмэх начин Х.Алтангэрэл, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Б.Лхагва-Очир нар шөвгөрч Аймгийн начин цолоо баталсан юм.


Холбоотой мэдээ