ДОРНОД: Аймгийн начин Э.Нандин-Эрдэнэ түрүүлж, арслан цол хүртлээ

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-12 10:18:07

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нутгийн уугуул, аймгийн начин Э.Нандин-Эрдэнэ түрүүлж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат аймгийн заан Г.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ. Харин Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн харцага Э.Мөнхзоригт, Өвөрхангай аймгийн Гучин ус сумын залуу бөх Т. Мөнгөншагай нар шөвгөрөв.

Аймгийн начин цолны болзлыг Өвөрхангай аймгийн Гучин ус сум, "Их Монголын хүчтэн" дэвжээний залуу бөх Т. Мөнгөншагай хангаж, тэмдэг батламжаа гардан авлаа.

Аймгийн наадамд энэ жил 15 аймгийн 128 бөх зодогложээ.


Холбоотой мэдээ