Ж.Байден Ойрхи Дорнодод айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Ойрхи Дорнодод
анхны айлчлалаа эхлүүлэх бөгөөд шатахууны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үнийг
бууруулахын тулд ОПЕК-ийн удирдагчдыг лоббидох ажилд анхаарлаа хандуулна хэмээн
“Reuters” агентлаг мэдээлэв.
Тэрбээр мягмар гаргийн орой Персийн буланг зорих ба Израил,
Саудын Араб зэрэг орнуудаар айлчилна.
Саудын Араб, АНЭУ улсууд нь газрын тосны нийлүүлэлтээ
нэмэгдүүлэхэд хүндрэлтэй гэж мэдэгдсэн ч АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх
Жейк Салливан хэлэхдээ, “ОПЕК цаашид арга хэмжээ авах боломжтой” гэж мэдэгджээ.
Ж.Байден Ойрхи Дорнодод хийх айлчлалынхаа үеэр Израил, АНЭУ,
Энэтхэгийн удирдагчидтай дөрвөн талын дээд хэмжээний виртуал уулзалт хийнэ гэж
Ж.Салливан хэлэв.
Дөрвөн талын дээд хэмжээний уулзалтаар хүнсний аюулгүй
байдлын асуудлыг голчлон хэлэлцэх аж.