"Оргил ” фарм маркет иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:43:22

Хэнтий аймгийн Чингис хотноо “Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг” энэ сарын 2-3-ний өдөр болж “Хэрлэн” хороололд “Монос” эмийн сангийн харьяа” “Оргил” фарм маркет шинэ салбараа нээлээ.

Уг  нээлтэд  Эрүүл мэндийн хурлын нарийн бичгийн дарга н.Цогбадрах, ЗДТГ-ын ниймгийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан,  ЭМГ-ын дарга н.Энхмандах, “ Монос” фарм марктенгийн албаны захирал н.Сэлэнгэ, “Монос” фарм трейдын марктенгийн ахлах менежер н.Буяндэлгэр, Нэгдсэн Эмнэлэгийн дарга Н.Орхончимэг, Нийгмийн Даатгалын Хэлтсийн Эрүүл мэндийн албаны дарга н.Хэнчмэдэхгүй, “Түвшин тал” ХХК захирал н.Ядамсүрэн, “Оргил” фарм маркетангын дарга н.Ууган-Оргил, Хан Хэнтийн бүсгүйчүүд ТТБ-ын тэргүүн н.Дэлгэрмөрөн, Хэрлэн сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг албан хүмүүс оролцов.

“Оргил ” фарм маркет нь энэ сарын 2-3-ны өдөр Ясны сийрэгжилт, цусны даралт үзэж, биеийн жингийн индексийг тодорхойлж иргэдэд үнэ төлбөргүй зөвөлгөө өгч, үзэж  үйлчлэх аж. 

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд