ОРХОН: Орхон аймаг “Орон сууцны хөтөлбөр”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-18 15:34:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Орхон аймгийн иргэдийг орон сууцжуулах, орон сууцны хотхон хорооллын төлөвлөлтийг цогцоор шийдвэрлэх, бага, дунд орлоготой иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилгоор  “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ -ын 10 дугаар хуралдаанаар баталлаа. 

Тус хөтөлбөр нь түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг хөгжүүлэх зорилттой юм. Дээрх хөтөлбөрийг Монгол улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах аргачлал”, Монгол Улсын Засгийн газрын Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичиг, 150 айлын орон сууц-үндэсний хөтөлбөр, Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулж баталсан байна. Мөн аймгийн  Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг удирдлага болгон  Аймгийн Засаг Даргын тамгын газрын хэлтсүүд, Хотын Захирагчийн алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Баян-Өндөр, Жаргалант сум, инженерийн дэд бүтцийн хангагч, ашиглагч байгууллагуудын төлөөлөл нийт  таван удаа хэлэлцүүлж, албан ёсоор нийт хоёр удаагийн саналыг авч тусгажээ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр...

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх таатай орчин бүрдэж орон сууцны бүтээн байгуулалт эрчимжинэ.
  • Аймгийн хэмжээнд түрээсийн орон сууцны олон талт хэлбэр хөгжснөөр түрээсийн орон сууцны сан нэмэгдэнэ. 
  • Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцыг бүтээн байгуулалт эрчимжинэ.  
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлснээр иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдэх юм. 
Холбоотой мэдээ