Цагдаагийн байгууллагын ойн ёслолын жагсаал, бөхийн барилдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-19 07:58:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100, Дотоодын цэргийн 101 жилийн ойн баярын ёслолын жагсаал, үзэсгэлэн, улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно. 

09.00-16.00 цагт Нийслэл хотод коронавирусний эсрэг дархлаажуулалтын суурин 25 цэг, түр 2 цэгт 27 багийн 92 эмч, ажилтан ажиллана.

11:00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал болно. 


ШӨХТГ-т төмс, хүнсний ногооны үнийг хянан тогтоох шалгалт үргэлжилж байна. 


Хүүхдийн “Найрамдал” цогцолборт Монголын Хүүхдийн зөвлөлийн “Майхант” чуулган үргэлжилж байна. Чуулганд хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд оролцож байна. 

Төрийн ордонд:

09:00 цагт Инновац, цахим бодлогын байнгын хорооноос "Цахим шилжилтэд анхаарах нь" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Холбоотой мэдээ