Монголбанк: Спот арилжаагаар 151 сая ам.доллар нийлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-07-25 08:58:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвбанк гадаад валютын дуудлага худалгааны спот арилжаагаар өнгөрсөн 7 хоногт цахим талбарт нийт 151 сая ам.доллар нийлүүлэв. Тодруулбал, энэ сарын 19-нд 90 сая, 21-нд 61 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлэв. Арилжааны банкууд 5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн форвард арилжааны хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлээгүй байна.

Монголбанкнаас зарласан ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3157 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд сүүлийн нэг сард ханш тогтвортой байгааг Монголбанкнаас мэдээлэв. Харин “Найман шарга” худалдааны төвд нэг ам.долларыг 3170 төгрөгөөр авч, 3190 төгрөгөөр зарж байна. 

Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа гэдэг нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг. 

Холбоотой мэдээ