Нидерландад сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-07-26 11:15:15

АМСТЕРДАМ. /AP/. Даваа гарагт Нидерландын Амстердам, Хааг хотуудад сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэлжээ.


Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, вакцинд хамрагдах эхний урилгыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт илгээсэн байна. Нийтдээ 32 000 орчим хүн вакцин хийлгэх боломжтой ажээ. 


Вакцинжуулалтыг эрсдэлт бүлгийн болон өвчтөнтэй шууд харьцаж буй хүмүүст хийнэ гэдгийг Нидерландын Эрүүл мэндийн яам тэмдэглэсэн байна.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Нидерландад сармагчны цэцэг өвчнөөр халдварласан хүний тоо 712 болж нэмэгджээ. 


Холбоотой мэдээ