"Азийн хүүхдүүд-2022" олон улсын спортын наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-27 06:08:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 27-ны үйл явдлын тойм

Төрийн ордонд:

09.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.


"Шонхор тауэр"-т:

11:00 цагт АН-ын ээлжит хэвлэлийн хурал болно. Тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 


“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам ОХУ-ын Владивосток хотноо эхэлж байна. Тус наадам 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 8-ныг хүртэл спортын 19 төрлөөр зохиогдоно.


Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Кью Эс Си” компани болон Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбогдох шүүх хурал болно. 


Монголын Үндэсний музейд:

18.00-21.00 цагт Жуулчдад зориулсан “Үдшийн музей- Жаргалтайн дэлгэр” эвент арга хэмжээ эхэлнэ. Холбогдох утас:7011-0911. 7011-0913.

Холбоотой мэдээ