ЕХ байгалийн хийн хэрэглээгээ бууруулахаа зарлав

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-27 17:40:22

БРЮССЕЛЬ. /Reuters/. ОХУ-ын “Газпром” компани лхагва гарагаас эхлэн “Хойд урсгал 1” хоолойгоор дамжуулан Германд нийлүүлэх өдөр тутмын хийн хэмжээг 33 сая шоо метр болгон бууруулж, дамжуулах хоолойн хүчин чадлын 20 орчим хувьтай тэнцүүлнэ хэмээн даваа гарагт мэдэгдэв.


Улмаар Берлин Оросын эрх баригчдыг эрчим хүчийг зэвсэг болгон ашиглаж байна хэмээн буруутгажээ. Ингэснээр ОХУ болон Европ эрчим хүчний довтолгоо, хамгаалалтын дайныг эхлүүлэв.


Тодруулбал, эхлээд ОХУ Европт чиглэсэн байгалийн хийн нийлүүлтээ хязгаарлахаа мэдэгдсэн бол дараагийн өдөр нь ЕХ хариу арга хэмжээ болгон байгалийн хийн хэрэглээгээ багасгаж буйгаа мэдэгдлээ.


“Газпром” компани хөдөлгүүрт техникийн асуудал гарсан тул одоо ажиллаж байгаа хоёр турбины нэгийг нь зогсоосон гэж мэдэгдсэн.


Гэвч ЕХ-ны Эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Симсон энэхүү мэдэгдлийг няцаажээ. Тэрбээр хэлэхдээ, “энэ бол техникийн шалтгаан бус улс төрийн зорилготой алхам гэдгийг бид мэдэж байгаа. Бид үүнд бэлэн байх ёстой” гэв.


Ташрамд дурдахад, ЕХ-ны байгалийн хийн импортын 40 хувийг ОХУ-аас авдаг юм.  

Холбоотой мэдээ