Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны ахлах дэд Ерөнхийлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-07-28 16:19:40
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ны ахлах дэд Ерөнхийлөгч Конрад Клиффордтой уулзав.


Уулзалтын үеэр Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны сургалтын төвтэй монголын тал мэргэжилтэн сургах, туршлага солилцох хүсэлтэй байгааг илэрхийлж, Зам, тээврийн хөгжлийн яам  Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүсэлтэй  байгааг уламжлав.


Ахлах дэд Ерөнхийлөгч Конрад Клиффорд тус асуудлуудыг урагшлуулах үүднээс Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны төлөөлөгчдийг Монгол Улсад ойрын хугацаанд айлчлуулах асуудлыг судалж үзэхээ мэдэгдэв.

Холбоотой мэдээ