ХОВД: Зарим иргэд газар хөдлөлтийг хүчтэй мэдэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-29 22:30:00

Ховд /МОНЦАМЭ/.Өнөөдөр (Улаанбаатарын цагаар: 2022.07.29-ний өдрийн 21:01:17 цагт) Увс аймгийн Сагил сумаас баруун зүгт 40 км зайд газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн хүч (магнитуд)  5.6 байлаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Энэ нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй мэдрэгдсэн байна.


Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.


Дээрх газар хөдлөлтийг Ховд аймагт амьдарч буй зарим иргэн хүчтэй мэдэрсэн гэж цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Мэргэжлийн байгууллагууд холбогдох судалгааны ажлыг хийж байна.  

Холбоотой мэдээ