БАЯНХОНГОР: Ойн баяр наадамд Монгол Улсын харцага Н.Золбоо түрүүллээ

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-31 19:19:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жил, Хангайн бүсийн хурд, Монгол Улсын Арслан Пагамын Аюушийн мэндэлсний 100 жил, Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90 жилийн ойн баяр наадам энэ сарын 29-31-ны хооронд Баянхонгор хотноо боллоо.


Ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглож, Ламын гэгээний ногоон зодогтон, Монгол Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх, улсын заан Б.Серик үзүүрлэлээ.

Холбоотой мэдээ