ТӨВ: “Шилдэг хос морьтон” шалгарав

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-08-01 17:36:58

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн нэрийн хуудас болсон “Төв түмний цэнгэл” баяр наадмын бас нэгэн чимэг, хурсан олныг өндөлзүүлж, сонирхлыг нь татдаг тэмцээн бол “Шилдэг хос морьтон” шалгаруулах тэмцээн байлаа. Хос морьд, хос малгай, дээл, ууж, хантааз, хос эдлэл, хэрэглэлээр гангарсан хосууд баяр наадмын талбайд хатируулсаар ирдэг үзэгч түмнээ баясгадаг уламжлал бий.  

Энэ жилийн наадмын шилдэг хос морьтноор Сэргэлэн сумын Х.Золбаяр, П.Оюунсүрэн нар тэргүүлж, Баянцогт сумын Ч.Даваасүрэн, Д.Дуламсүрэн нар дэд байр эзэлж, Баянцагаан сумын С.Сандагдорж, н.Мөнхжаргал нар гутгаар байрт шалгарлаа.

Холбоотой мэдээ