БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн нутгаар 29 мянга орчим жуулчин аялав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-02 10:27:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар 28850 жуулчин аялсан гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Үүний 720 нь гадаадын, 28130 нь дотоодын жуулчин байна.

Жуулчид Алтай таван богд, Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ, Ачит нуур, Даян нуур, Толбо нуур, Ёлтын сав газар зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхжээ. Үүнээс 24418 нь хилийн бүс нутаг болох Алтай таван богд, Хотон, Хурган нуур, Бага Түргэний хүрхрээг зорин очсон аж. 

Холбоотой мэдээ