Усны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-02 20:37:23
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмбаярын Баттулга  өнөөдөр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн байгууллагын дарга ноён Пак Чункёо, НҮБ-ын Засаглалын хэлтсийн дарга ноён Шим Бокюун, Солонгосын Байгаль орчны корпораци (K-eco)-ын Ерөнхий захирал ноён Ёон Хюншик, Солонгосын усны нөөцийн корпорац (K-water)-ын захирал ноён Пак Киёонг болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх, зориудын аргаар цаг агаарт нөлөөлөх төсөл болон усны нөөцийг хамгаалах, усны нөөц багатай бүс нутгийн усны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. 


НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн газрын төслийн нэгж болох Тогтвортой хөгжлийн байгууллага нь 2011 онд НҮБ болон БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Энэхүү байгууллага нь НҮБ-ын гишүүн орнуудад Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавх бэхжүүлэх, бодлогын судалгаа, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.


Холбоотой мэдээ