ИНЕГ болон салбар нэгжүүдийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-08-03 12:50:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэг, Яармагийн замд явган хүний нүхэн гарц барьж байгуулах ажил эхэлж, авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааснаас үүдэн ажил эхлэх, тарах цагт тухайн замын ачаалал ихсэж, түгжрэл ихээр үүсч байгаа.


Үүнтэй холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харьяа салбар, нэгжийн ажил 07:30-д эхэлж, 16:30-д тардаг байх шийдвэрийг гаргалаа.


Мөн ажлын цагийн өөрчлөлттэй холбоотойгоор маргааш буюу энэ сарын 04-нөөс эхлэн ажилчдын нэгдсэн автобус зорчих хуваарьт ч өөрчлөлт орж байгаа юм байна.



Холбоотой мэдээ