Риод "Лондон-2012"-ын мөнгөн медальт усанд сэлэгчийг дээрэмджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-12 10:45:55

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Рио-де-Жанейро хотод Оросын зодог тайлсан усанд сэлэгч Евгений Коротышкиныг хутга тулган дээрэмджээ. Тэрбээр 2012 оны Лондоны Олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм.

Коротышкин инстаграмд “Ипанема далайн эргийн ойролцоох Астор ресторанд үдийн хоол идэхээр явж байхад намайг хоёр зэвсэгт этгээд дээрэмдсэн. Аз болоход, би зүгээр байна. Тэд миний халаасыг хоосолсон. Гэхдээ надад тийм ч их мөнгө байгаагүй” гэж бичжээ.

2015 оны дөрөвдүгээр сард Коротышкин зодог тайлсан юм. “Лондон-2012”-ын усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 100 м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд тэрбээр мөнгөн медаль хүртэж байсан билээ. Энэ төрөлд АНУ-ын алдарт усанд сэлэгч Майкл Фелпс алтан медаль хүртэж байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ