ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-08-12 15:06:19

Монгол Улсын нийслэлд энэ оны зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ.

Одоогоор улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт 213 тохиолдол илэрсэн байна. Уг халдварыг авах хамгийн эрсдэлтэй алхам гэвэл халдвартай хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох, цусанд ХДХВ байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгүйгээр халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх, ДОХ-ийн халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсөний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварладаг.

ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь өндөр эрсдэл дагуулдаг.

Д.Өлзий

Холбоотой мэдээ