Цэцэрлэгийн 73 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-08-15 10:22:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны 8 дугаар сарын 15-ны 8.20 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73.818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгээд байна.

Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгаа аж.


Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 10-наас "E-Mongolia" aппликейшнаар явуулж буй юм.

Холбоотой мэдээ