ДАРХАН-УУЛ: Гурван оролцогч шилдэг өвлөн уламжлагчаар тодорлоо

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-15 18:40:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нүүдэлчин Монгол-2022 фестиваль энэ сарын 12-14-ны өдрүүдэд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж өндөрлөсөн. 21 аймаг, нийслэлийн соёлын өв болоод ахуй байдлыг иргэдэд нэг дороос хүргэж чадсан фестивальд Дарханчууд амжилттай оролцож гурван оролцогч шилдэг өвлөн уламжлагчаар тодорлоо. Үүнд:

Соёлын бүтээлч үйлдвэрлэл нэвтрүүлсэн төрөлд “Монгол бичиг QR код" бүтээлээр багш Б.Булганчимэг, Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд" төрөлд багш Ж.Эрхэмсайхан, "Байгалийн болон сав, шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл" төрөлд багш Ц.Буянхишиг нар шалгарч “Шилдэг өвлөн уламжлагч медаль, тус бүр 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнууллаа. Дархан-Уул аймаг тус наадамд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Холбоотой мэдээ