БАЯН-ӨЛГИЙ: Улаанбаатар хотоос ирсэн багш нар монгол хэл, бичгийн эрчимжүүлсэн сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-16 11:23:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос мэргэжлийн 10 багш Баян-Өлгий аймагт ирж энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд монгол хэл, бичгийн эрчимжүүлсэн сургалт хийж байна.

Уг сургалтыг БШУЯ, Боловсролын ерөнхий газар хамтран энэ сарын 1-нээс 19-ний өдрүүдийн хооронд Өлгий хотод зохион байгуулж байгаа аж.

Өнгөрсөн хавар авсан монгол хэл, бичгийн шалгалтад Баян-Өлгий аймгаас өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 1300 гаруй хүүхэд орсон. Үүнээс 40 орчим хувь нь тэнцээгүй юм. Шалгалтад тэнцээгүй хүүхдүүдийг дээрх эрчимжүүлсэн сургалтад суулгаж, энэ сарын 20-ны өдөр дахин шалгалт авна.

Эрчимжүүлсэн сургалтад 250 хүүхэд орохоор бүртгүүлснээс одоо 147 хүүхэд сууж байгаа. Хичээлийг Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын туршлагатай багш нар зааж байна. 

Холбоотой мэдээ