Даатгалын хураамжийн орлого хагас жилд 124.3 тэрбум төгрөг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 124.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.1 (11.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Түүнчлэн, даатгалын нөхөн төлбөрт 48.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 19.5 (67.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Даатгалын хураамжийн орлого энэ оны 2 дугаар улиралд 73.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (2.2 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 23.4 (46.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Даатгалын нөхөн төлбөрт энэ оны 2 дугаар улиралд 22.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.6 (33.3) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх улирлынхаас 4 (15.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.
Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 13.1 (11.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд гэнэтийн осол, эмчилгээний хураамжийн орлого 6.6 (41.8 хувь) тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 8.1 (37 хувь) тэрбум төгрөгөөр, барилга угсралтын даатгалын хураамжийн орлого 1.7 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Даатгалын хураамжийн орлогын 24.1 хувийг авто тээврийн хэрэгслийн, 18.3 хувийг хувийг жолоочийн хариуцлагын, 17.9 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзэлж байна.
Даатгалын нөхөн төлбөр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 19.5 (67.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 3.7 (76.3 хувь) тэрбум,
авто тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр 4.1 (49.2 хувь) тэрбум, зээлийн
даатгалын нөхөн төлбөр 2 (4.8 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Даатгалын нөхөн төлбөрийн 33.2 хувийг жолоочийн хариуцлагын, 25.4
хувийг авто тээврийн хэрэгслийн, 18 хувийг гэнэтийн осол, эмчилгээний
даатгал эзэлж байна.
Даатгал төгрөгөөр нэмэгдэхэд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын
нөхөн төлбөр 3.7 (76.3 хувь) тэрбум, авто тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр
4.1 (49.2 хувь) тэрбум, зээлийн даатгалын нөхөн төлбөр 2 (4.8 дахин)
тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Нөхөн төлбөрийн
33.2 хувийг жолоочийн хариуцлагын, 25.4 хувийг авто тээврийн хэрэгслийн, 18 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзэлж байна.
Даатгуулагчид энэ оны эхний хагас жилд 804 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс
132.3 (19.7 хувь) мянгаар нэмэгдлээ. Тэдний 84.7 хувь нь иргэн, 15.3 хувь
нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага аж.