ОРХОН: “Эрдэнэт BUS” аппликейшнийг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-08-30 17:31:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хотын нийтийн тээвэр, хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна.


Төслийн явцтай танилцахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкиевич Орхон аймагт ажиллалаа. Хөгжлийн хөтөлбөр нь Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Эрдэнэт BUS маршрут төлөвлөлтийн аппликейшнийг хийж дата мэдээлэл болон программ сервисийг аймагт хүлээлгэн өгсөн юм. Уг аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэх болон бусад нэмэлт үйлчилгээг аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төв хариуцаж ажиллана.

 

Холбоотой мэдээ