ӨНӨӨДӨР: “Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-07 06:33:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 7-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэлнэ.

10.00 цагт ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг автобусаар БЗД-ийн 23 дугаар хорооны Улиастайн шинэ эцсийн буудалд очин иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийнэ. Үзлэг оношилгооны нээлтийн ёслол 13.00 цагт болно. Утас: 99063902, 99033083, 85581865

11.40 цагт Төрийн ордонд “Эмэгтэй парламентчдын чуулган-2022” болно.

12.00 цагт МХЕГ-ын Хурлын танхимд мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлнэ. Утас: 91989890

12.00 цагт “Edelweiss” зочид буудалд “Фантастик продакшн”-ы хамт олон "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцлийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн II байранд тус сургуулийн удирдлагууд БШУЯ-ыг шүүхэд өгөх талаар мэдээлнэ. Утас: 99110339

Холбоотой мэдээ