Хэнтий аймагт “School Police” эргүүл ажилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 22:30:50

Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагаас аюулгүй айдасгүй хамгаалагдсан сургуулийн орчинг бүрдүүлэх зорилгоор “School police” эргүүл ажиллуулав.

Тус эргүүл нь сурагчдын хичээл цуглах, болон тарах цагуудад сурагчдыг зам тээврийн ослоос сэргийлэх, аливаа гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх, сурагчид бие биендээ үзүүлэх үе тэнгийн дарамтыг таслан зогсоох, оройн цагаар цахим тоглоомын газар, интернет кафе, дутуу орхигдсон барилга, байгууламж, байрны орц, хонгил зэрэг газруудаар эргүүл хийж, хяналт тавин ажиллах аж.

 Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд ЕБС, МСҮТ-ийн орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирох, нийтийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд багш, сурагч, эцэг эхчүүдийг татан оролцуулж, эргүүлд ажиллуулах зорилготой юм.

Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолоор “School police” эргүүлийн ажиллах үлгэрчилсэн журам баталжээ.

 Улсын хэмжээнд “School police” эргүүлийг 2014 оноос эхлэн ажиллуулж байгаа аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд