С.Батболд: Монгол Улс байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг дэмжих бодлого баримталж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-09 08:49:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч  Кавех Захедиг энэ сарын 8-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар олон улсын автотээврийн өнөөгийн нөхцөл байдал, тээврийн салбарт баримталж буй бодлого, тээврийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.


ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны хурлыг зохион байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК-ын үүрэг оролцоо нэн чухал байсныг онцолж, талархал илэрхийлэв. Мөн байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг дэмжих, унадаг дугуйн замын сүлжээг өргөжүүлэх, хуурай боомтыг хөгжүүлэх бодлого баримталж байгааг дурдав.


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч  Кавех Захедигийн зүгээс  НҮБ -ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Тээврийн хорооны үйл ажиллагаа болон бусад бодлогыг дэмжихийг хүсэв.

Холбоотой мэдээ